БШУЯ: Сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй

БШУЯ: Сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй

БШУЯ-наас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, хуучин ном, дэвтэр болон акталсан зарим сурах бичиг бүхий агуулахын байрыг харуулсан 2012 оны гэрэл зургийг одоо болж байгаа мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, жил бүр сурах бичигт өөрчлөлт оруулж, хэвлэж, устгал хийдэг тухай ташаа мэдээллийг түгээжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй. Гагцхүү яамны зөвшөөрлөөр хэвлэсэн сурах бичгийг нөхөн хангалт хэлбэрээр жил бүр хэвлэх зайлшгүй шаардлага гардаг.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичиг бичих, бөглөх, зурах, ажиллах даалгавартай байдаг учраас жил бүр шинээр хэвлэх шаардлага үүсдэг. Мөн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцагчдын тоо жил бүр өссөөр байна. Энэхүү өсөлт нь сурах бичгийг нэмэлтээр хэвлэх зайлшгүй шаардлага болдог гэж БШУЯ мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Чөлөөлөх дайн дахь Монгол Улсын оролцоо" олон улсын хурал болно 2020-08-20

Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба сувилахуйн тусламж сургалт боллоо 2020-08-20

“Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэн "Мишээл экспо"-д болно 2020-08-20

73 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлжээ 2020-08-20

Сурах бичиг худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөв 2020-08-20

БШУЯ: Сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй 2020-08-20

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийг тэлэх 15 мега төслийн ажлыг эхлүүлнэ 2020-08-20

Археологийн малтлагаас олдсон адууг жороо явдалтай байсныг тогтоожээ 2020-08-20

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-08-20

Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв 2020-08-20

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа 2020-08-20