Хүүхдийг эрсдэлд оруулж тээвэрлэсэн этгээдийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Хүүхдийг эрсдэлд оруулж тээвэрлэсэн этгээдийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа бага насны хүүхдийг машины цонхоор гарган барьсан зураг цахим сүлээнд нийтлэгдэн, олны анхаарлыг татаад байна. Тэгвэл холбогдох газраас дээрх этгээдэд өнөөдөр /2020.08.23/ торгуулийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн тул 50 мянган төгрөгөөр торгожээ.

Эцэг эхчүүд та бүхнийг тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх пүрэв гарагт болно 2020-08-23

Өчигдөр коронавирус илрээгүй, 218 хүний тандалтын хугацаа дууслаа 2020-08-23

Японы “GREEN FUNDING” байгууллагаас монгол гэрээс санаа авсан “Гэр майхан” төсөл хэрэгжиж байна. 2020-08-23

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15 849 072 болжээ 2020-08-23

Шинэ ургацын хүнсний ногоог шинжилгээд хамрууллаа 2020-08-23

Хүүхдийг эрсдэлд оруулж тээвэрлэсэн этгээдийг 50 мянган төгрөгөөр торгожээ 2020-08-23

Монголын сагсчид аваргын төлөө Болгартай тоглоно 2020-08-23

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо орно 2020-08-23

COVID-19: Эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө 2020-08-23

“Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно 2020-08-23

Улаанбаатарт өдөртөө 21-23 градус дулаан байна 2020-08-24