Эрхээ нөхөн сэргээх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ

Эрхээ нөхөн сэргээх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

УИХ-аас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх  эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.

Өнөөгийн байдлаар, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо нэмэгдэж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олимпын аваргууд хүүхэд залуучуудтай цахимаар холбогдлоо 2020-08-25

МҮОХ-ны удирдлагууд "Олимпийн өвөө"-д хүндэтгэл үзүүллээ 2020-08-25

Ам.долларын ханш иргэдийн хүлээлтийг давж чангарав 2020-08-25

Бороо орж, сэрүүсч, салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна 2020-08-25

Шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарчээ 2020-08-25

Эрхээ нөхөн сэргээх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ 2020-08-25

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томилов 2020-08-25

Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа 2020-08-25

ЗУРХАЙ 2020.08.26 : Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна 2020-08-26

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 28-НД ДУУСАЖ, НЭГ АНГИД 20-25 ХҮҮХЭД СУРАЛЦАНА 2020-08-26

“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19-25-нд болно 2020-08-26