Дэлхийн томоохон орнууд өрөнд оржээ

Дэлхийн томоохон орнууд өрөнд оржээ

Хамгийн том эдийн засагтай орнууд коронавирусний цар тахлын эсрэг тэмцэлд гаргаж буй зардлаа нэмэгдүүлж байна. Үүний улмаас тэдний улсын өр Дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрлээ гэж “The Wall Street Journal” сонинд Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдээллээс иш татан бичжээ.

2020 оны долдугаар сард өндөр хөгжилтэй орнуудын өр дэлхийн ДНБ-ний 128 хувьтай тэнцжээ. 1946 онд энэ үзүүлэлт 124 хувьтай байв. Засгийн газрууд өрийн хэмжээ нэмэгдэж байгаад түгших хэрэггүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн дарга асан Жорже Буше Гленн Хаббард мэдэгджээ. Хамгийн гол нь вирусний тархалтыг хянах нь чухал гэж тэрбээр үзэж байна.

Дэлхийн II дайны дараа хөгжингүй орнууд эдийн засгаа өсгөсний ачаар өрөө хурдан нимгэлж чадсан бөгөөд 1959 он гэхэд ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ хоёр гаруй дахин буурсан байна. Гэвч энэ удаад ийм үр дүнд хүрэхэд хэцүү гэж “The Wall Street Journal” сонинд тэмдэглэжээ. Үүний шалтгаан нь хүн амын өсөлт удааширч, ажиллах хүч багасаж, бүтээмж буурч байгаатай холбоотой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.