Ерөнхийлөгчид БН намаас нэрийг нь дэвшүүлэх саналыг Д.Трамп албан ёсоор хүлээн авлаа

Ерөнхийлөгчид БН намаас нэрийг нь дэвшүүлэх саналыг Д.Трамп албан ёсоор хүлээн авлаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас хоёр дахь удаагаа албан ёсоор нэрээ дэвшүүлэхийг Дональд Трамп зөвшөөрчээ. Бүгд найрамдах намын их хурлын хүрээнд пүрэв гаргийн орой Цагаан ордонд үг хэлэх үеэрээ намын нөхөддөө өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлж, сонгуульд нэрийг нь дэвшүүлэх саналыг хүлээн авчээ.

Коронавирусний цар тахлын улмаас их хурал явуулах хувиараа Бүгд найрамдах нам хэд хэдэн удаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Эрүүл ахуй, халдварт өвчний хязгаарлалтуудыг нэвтрүүлсний улмаас намын их хурлын хөтөлбөрт томоохон өөрчлөлтүүд орж, хурал дийлэнх үедээ хэвлэлийхэнд хаалттай болжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ сонгуульд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын гишүүдийн гуравны нэг нь болон 13 муж улс, нутаг дэвсгэрийн амбан захирагчид сонгогдоно. Өдгөө 74 настай Д.Трампын өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч, 77 настай Жозеф Байден юм. Сонгуульд Д.Трамп улиран сонгогдохын төлөө өрсөлдөх билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр гадаадын 100 иргэн ирнэ 2020-08-28

Далай лам КОВИД-19-тэй тэмцэхэд дорнын анагаах ухааны боломжийн талаар өгүүлжээ 2020-08-28

Өвөр Монголын барилдаанд МУБИС-ын докторант залуу түрүүлэв 2020-08-28

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо 2020-08-28

Есдүгээр сарын цаг агаарын төлөв 2020-08-28

Ерөнхийлөгчид БН намаас нэрийг нь дэвшүүлэх саналыг Д.Трамп албан ёсоор хүлээн авлаа 2020-08-28

Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд 9 сарын 10-ны дотор зөрчил дутагдлаа арилгах үүрэг өглөө 2020-08-28

Есдүгээр сарын 1-нд танхимын хичээлгүй бол СУРГУУЛЬД ОЧИХ шаардлагагүй 2020-08-28

МАН-ын бүлэг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөхийг дэмжжээ 2020-08-28

Багш нарыг ЭРҮҮЛ МЭНДИЙН шинжилгээнд БҮРЭН хамруулаагүй зөрчил илэрлээ 2020-08-28

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2020-08-28