Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав

Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав

Өнгөрсөн 8 дугаар сард 18 удаагийн захиалгат, тусгай үүргийн нислэгийг зохион байгуулж, нийт 4069 иргэнийг эх орондоо татан авчирсныг УОК-ын шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. Тухайн сард 4000-аас дээш иргэнийг татан авах төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл хангах засвар үйлчилгээ хийх болж байрны хүрэлцээ бүрэн хангагдаагүйтэй холбоотойгоор 9 дүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг 3 хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэх болсныг мэдэгдэв. 

Тэрээр, "Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд хүргэж байгаа. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна. 9 дүгээр сард төлөвлөсөн нислэгүүд бол урьдчилсан хуваарь гэдгийг ойлгоорой. Шуурхай штаб тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Маэгаширагийн нэгд эрэмбэлэгдэв 2020-09-01

Консулын ажилтан халдвар хамгааллын дэглэм сайн сахисан учир халдвар аваагүй. 2020-09-01

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ 2020-09-01

Авлига өгч байгаа баримт нотолгоогүй бол битгий гүтгээрэй 2020-09-01

Шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байна 2020-09-01

Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав 2020-09-01

Тарвага агнасан зөрчилд арга хэмжээ тооцлоо 2020-09-01

Л.Нинжжамц: Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 86 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 2020-09-01

МҮОХ-ны удирдлагууд хуралдлаа 2020-09-01

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав 2020-09-01

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав 2020-09-01