Японд есдүгээр сард анх удаа 40 хэм давж халлаа

Японд есдүгээр сард анх удаа 40 хэм давж халлаа

Японы Нийгата мужид пүрэв гарагт Цельсийн 40.2 хэмийн халуун бүртгэгдсэн нь тус улсад есдүгээр сард тогтоосон хамгийн өндөр халуун боллоо. Японы тэнгисийн эргийн ойролцоо орших тус мужийн Санжо хотод өдрийн 14 цагаас хойш дээд түвшиндээ хүрч халсан байна.

Цаг уурчдын мэдээлснээр Номхон далайд үүссэн 9 дэх хар салхины нөлөөгөөр Япон тэнгисийн эрэг орчмын нутаг дэвсгэр огцом халсан гэнэ. “Майсак” нэртэй уг хар салхи Солонгосын хойгоос Япон тэнгисийг чиглэж, багагүй сүйрэл дагуулсан юм.

Нийгата мужийн Тайнай хотод пүрэв гарагийн 14 цагийн үед мөн 40 хэм хүрч халсан. Мөн Ямагата мужийн Цүрүока хотод 39.1, Ишикава мужийн Важима хотод 38.6 хэм халуун болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.