Тосонцэнгэл сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний тохиолдол батлагдсан учир тус сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 7-11-нийг дуустал зогсоосон талаар МХЕГ-аас мэдээлэв.
Сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээр энэ сарын 11-ны 29.59 хүртэл үргэлжлэх бөгөөд худалдаа үйлилгээний байгууллагууд, бөөний төв, ресторан 10.00-18.00 цагт ажиллах юм. Харин архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо. Улмаар сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11 хүртэл хязгаарлалаа.
Тарваган тахлаар халдварласан өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ-ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж, эмнэлгийн хяналтанд оруулаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.