"Синчи Ойл" ШТС, "Петро жамп" ШТС-ын АЙ-92 авто бензиний савнаас ус илэрсэн

"Синчи Ойл" ШТС, "Петро жамп" ШТС-ын АЙ-92 авто бензиний савнаас ус илэрсэн

ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, саналын хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн ШТС, шатахуун тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Түүврийн аргаар сонгосон ШТС-уудаас "Тэс петролиум" ХХК-ийн 7-ийн дизель түлш болон АЙ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрлээ.

Мөн "Шунхлай трейдинг" ХХК-ийн ШТС-32-ын АЙ-95 авто бензиний савнаас ус илэрч, бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн. Мөн "Синчи Ойл" ШТС, "Петро жамп" ШТС-ын АЙ-92 авто бензиний савнаас ус илэрсэн зэрэг олон зөрчил илэрлээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.