Нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа

Нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг 10 дугаар сарын 15-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдэд үүрэг зөвлөмж өгөв.  Нийслэлийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Сонгуулийн хорооны гишүүдэд орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн онцлог, хуулиар зохицуулах асуудлаар гарч болох бэрхшээл болон сонгуулийн бэлтгэл ажлын талаарх зөвлөмжийг нийслэл, дүүргийн 63 албан хаагчид өгч байна. Дүүрэг бүр онцлогтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тухайд 102 санал авах байранд 900 гаруй төрийн албан хаагч, Сонгинохайрхан дүүрэгт 120 гаруй санал авах байранд 1100 орчим төрийн албан хаагч ажиллаж байна” гэв.  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно. Сонгуулийн хорооны ажилтныг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага эсвэл цагдаагийн байгууллагаар хамгаалуулахаар заасан гэдгийг СЕХ-ноос нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлсэн юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Соёлын элч нарын цахим чуулга уулзалт боллоо 2020-09-12

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдтэй уулзана 2020-09-12

55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлжээ 2020-09-12

Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа газруудтай хариуцлага тооцох хэрэгтэй 2020-09-12

Хурандаа Н.Баясгаланг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч 48 цагийн дараа сулласан байна.  2020-09-12

Нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзлаа 2020-09-12

Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээж, Ж.Эрдэнэбатын хурлыг товлолоо 2020-09-12

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 2020-09-12

Л.Бямбаа агсны хэргээр Г.Сүхболд нарыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ шүүнэ 2020-09-12

НАМЗХ-ны Бага хурлын III хуралдаан эхэллээ 2020-09-12

Өнгөрсөн хоногт 422 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. 2020-09-12