Сургуулиуд энэ сарын 21-нээс ТАНХИМААР хичээллэнэ
Коронавирус цар тахлыг Монгол Улс дотооддоо алдаагүй байгаа учраас Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ажлын таван өдөрт танхимаар явуулах тухайд Засгийн газрын гишүүд санал нэгджээ.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 7-ны өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө хичээл, сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл Засгийн газраас нийслэлийн сургуулиудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн өдөр бүр танхимаар хичээллүүлэх, МСҮТ-ийг есдүгээр сарын 14-нөөс, Их, дээд сургуулийг аравдугаар сарын 4-нөөс танхимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн ба Улсын онцгой комисстой зөвшилцөж, албан ёсоор танилцуулах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.