Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж цочир хүйтэрчээ

Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж цочир хүйтэрчээ

Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орж хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. Өнөө өглөөний байдлаар  Арбулаг, Улаан-Уул, Ханх суманд 2-6 см цас орж, Цэцэрлэгээс бусад сумын нутгаар аадар бороо, цас орсон байна. Ханх суманд шөнөдөө -3,5 градус хүрч цочир хүйтэрчээ.  

Өнөө шөнө нийт нутгаар цочир хүйтрэх бөгөөд шөнөдөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх ажээ.

Хөвсгөл аймгийн нутгаар  14-нд зарим нутгаар хур тунадас орж салхи баруун хойноос секундэд 4-9 метр, ихэнх нутгаар үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 17-ноос дулаарна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.