Ливанд хэдэн арван энхийг сахиулагч коронавирусээр халдварлажээ
Ливан дахь НҮБ-ын хэдэн арван цэргийн албан хаагч коронавирусээр халдварласан тухай “BBC Arabic” телевиз мэдээлжээ.
Ливан дахь НҮБ-ын Түр хүчин ням гарагт мэдээлэхдээ, 90 орчим цэргийн албан хаагч коронавирусээр халдварласан гэжээ. Энэ тухай мэдэгдэлд халдвар авсан энхийг сахиулагчид ямар улсын иргэд байсныг дурдаагүй байна. Тэднийг тусгаарлаад байгаа аж.
НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу 1978 оноос хойш Өмнөд Ливанд байрлаж байгаа юм. Израиль Ливаны хилийн “Цэнхэр шугам” хэмээх зааглах шугамд нөхцөл байдалд хяналт тавих нь тэдний үүрэг юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Түр хүчний цэргийн албан хаагчдын тоо 10 мянга давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.