Коронавирусний вакцин гарган авахад нь хамтран ажиллахыг Хятадад санал болгожээ

Коронавирусний вакцин гарган авахад нь хамтран ажиллахыг Хятадад санал болгожээ

Коронавирусний вакцин гарган авахад нь хамтран ажиллахыг Европын холбооны гишүүн орны удирдагчид Хятадад санал болгожээ. Энэ тухай Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдсэн байна.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, коронавирусний вакцин гарган авах, үйлдвэрлэх олон улсын хүчин чармайлтад Хятад нэгдэнэ гэж найдаж байна гэжээ. "Хятад вакцин гарган авах, үйлдвэрлэх “COVAX” олон улсын санаачилгад нэгдэж, коронавирусний цар тахлын дэгдэлтийн шалтгааныг судлахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүчин чармайлт гарган гэж найдаж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.