Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр бараалхав.

Энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.