"Улаанбаатар 2020" жүдо бөхийн тэмцээний шилдгүүд тодорлоо

"Улаанбаатар 2020" жүдо бөхийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клубийн 25 жилийн ойн нэрэмжит "Улаанбаатар 2020" насанд хүрэгчдийн цуврал тэмцээнийг есдүгээр сарын 16-17-нд "Зайсан Хилл" цогцолборт амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээний 2 дахь өдөр буюу пүрэв гарагт болж эрэгтэйчүүдийн +100, -100, 90, 81 кг, эмэгтэйчүүдийн 57, 52, 48 кг жингийн барилдаанууд явагдсан юм. Өчигдөр орой тэмцээн өндөрлөж, дээр дурдсан 7 жинд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон тамирчдыг жүдо бөх сонирхогчдод танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д:

1. Х.Цогтгэрэл /Алдар/

2. Э.Мөнхжаргал /Сүлд/

3. Д.Пүрэвдорж /Женко/

3. О.Цэцэнцэнгэл /Женко/

-100 кг-д:

1. Б.Гончигсүрэн /Женко/

2. Л.Отгонбаатар /Сүлд/

3. Ц.Даваабат /Сүлд/

3. Д.Цэрэнням /Хилчин

90 кг-д:

1. Г.Алтанбагана /Алдар/

2. У.Отгонбаатар /Сүлд/

3. Б.Гаажадамба /Женко/

3. Г.Пунцагцэрэн /Алдар/

81 кг-д:

1. Н.Дагвасүрэн /Хангарьд/

2. А.Батсуурь /Алдар/

3. Б.Дарханбаяр /Спорт Сургууль/

3. Б.Тэнгис /Эрч/

Эмэгтэйчүүдийн 57 кг-д:

1. Д.Сумьяа /Хилчин/

2. Л.Энхрийлэн /Сүлд/

3. Б.Алтанцэцэг /Женко/

3. М.Халиун /Женко/

52 кг-д

1. Б.Хорлоодой /Хилчин/

2. Г.Ганцэцэг /Хилчин/

3. М.Уранцэцэг /Женко/

3. Ц.Гал-Од /Дархан/

48 кг-д

1. Г.Наранцэцэг /Алдар/

2. Б.Баасанхүү /Борнуур/

3. О.Дуламжав /Хилчин/

3. А.Нямхишиг /Женко/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.