Монгол Улсын Гадаад харилцааны сайд 20-22-ны өдрүүдэд айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 20-22-ны өдрүүдэд Москвад айлчлахаар болжээ.
Хоёр талын Гадаад харэгийн сайд нар хамтын ажиллагаа, харилцааны өмнө тулгамдаж буй асуудлаар ярилцах юм байна. Түүнчлэн 2019 онд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд соёрхон батлах зарим баримт бичгийг солилцох аж. Ингэснээр иж бүрэн стратегийн түншлэл хүчин төгөлдөр болно гэсэн үг юм.
Айлчлал эхлэхээс өмнө есдүгээр сарын 17-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатартай уулзажээ. Энэ уулзалтаар ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцсан байна.
Түүхэн ойг тохиолдуулан 2021 онд Монгол-Оросын санаачилга нэртэй бага хурал, бизнес форум, үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.