Хэл бичгээ хамгаалах хүсэлтэй есөн хүн амиа алджээ

Хэл бичгээ хамгаалах хүсэлтэй есөн хүн амиа алджээ

БНХАУ-ын Коммунист намын хэлний бодлогыг эсэргүүцсэн Өвөр Монголчуудын тэмцэл эхэлснээс хойш есөн хүн амиа алдсан тухай Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Түүнчлэн 5000 гаруй хүнийг ямар нэгэн байдлаар баривчлан саатуулсан байна. Дээрх баривчлагдсан хүмүүсийг бүгдийг нь өөр, өөр газарт саатуулжээ. Одоогоор Өвөр Монголын зарим сум, хошууны сургуулиудад эсэргүүцэл өрнөсөөр байгаа аж.

БНХАУ-ын Коммунист нам үндэстнүүдийн цөөнхүүдэд нэгдсэн нэг хэлээр сурах бичих үйлдэх нь чухал гэдгийг онцлоод 2017 оноос эхлэн эрчимтэй ажиллах болсон. 2017 оны долоодугаар сард Үндэсний сурах бичгийн комисс байгуулж их, дээд, дундж болон бага сургуулийн сурах бичгийг боловсронгуй болгох, төлөвлөгөө боловсруулах, нэгдсэн удирдамж боловсруулж эхэлсэн юм. Улмаар БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийн дагуу хэл бичиг, улс төр буюу нийгмийн ухаан, түүх гэсэн гурван төрлийн хичээлд нэгдсэн сурах бичиг боловсруулах болсон аж.

Өвөр Монголын өөртөө засах орон нь Үндэсний сурах бичгийн комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр сарын сурагчид энэ оны намраас зөвхөн “хэл бичиг” хичээлийг хятад хэлээр, 2021 оноос “Нийгмийн ухаан” хичээлийг,  2022 онос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Түүх” зэрэг хичээлийг хятадаар заах юм.

Дээрх бодлогыг эцэг, эхчүүд эсэргүүцэж хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байсан юм. Наймдугаар сарын сүүлчээс хойш 30 мянга орчим сурагч сургуульдаа явахгүй байгаа гэх судалгаа гарчээ. Өвөр Монголын цагдан сэргийлэх газраас айл бүрийн гэрээр орж хүүхдүүдийг хүчээр сургуульд явуулах ажиллагаа зохион байгуулж байгаа аж.


Эх сурвалж: Phayul

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.