Лондонд “COVID-19”-ийг эсэргүүцэгчдийг баривчилжээ
Лондонд “COVID-19”-ийн эсрэг жагсаалд оролцогчдоос 30 гаруйг нь баривчилжээ. Тэднийг хууль зөрчсөн үйлдлүүдийнх нь улмаас баривчилсан байна. Танхайрч, олон нийтийн эмх журмыг зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн болон албаны хүмүүс рүү халдсан хэргээр хүмүүсийг баривчилжээ.
Хоёр цагдаа гэмтэж бэртсэн байна.
Лондоны цагдаагийн газраас мөн энэ сарын 2-нд экологийн “Extinction Rebellion” хөдөлгөөний 90 идэвхтнийг баривчилжээ. Тэд Парламентын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан юм.
Дэлхий дахинд коронавирусний халдвараар 30.683828 хүн өвчилж, 955841 хүн нас баржээ. АНУ-д 6.7 сая хүн өвчилсөн бол Энэтхэгт 5.3 сая, Бразилд 4.5 сая хүн өвчилснөөр дэлхий дахинд эхний гуравт бичигдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.