Энэ сард 2 288 иргэн эх орондоо ирээд байна

Энэ сард 2 288 иргэн эх орондоо ирээд байна

Хуваарийн дагуу өчигдөр 19:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад шалтгаантай 141, нийт 256 иргэн эх орондоо иржээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288 иргэн эх орондоо ирээд байна.

Одоо  9 дүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар, 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.