Арктикийн далайн мөсний хэмжээ түүхэн дэх 2 дахь бага түвшинд хүрлээ
Уур амьсгалын өөрчлөлтийн гол тодрхойлогч болох Арктикийн далайн мөс хайлалтын улирал дууссаны дараа жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ. Энэ нь 2012 онд ажиглагдсан хамгийн бага түвшний дараагийн буюу хоёр дахь хамгийн бага хэмжээ болж байгаа юм.
АНУ-ын Цас, мөсний мэдээллийн үндэсний төв (NSIDC) есдүгээр сарын 15-нд далайн мөсний хэмжээ 3.74 сая хавтгай дөрвөлжин км болсныг мэдэгдэв. Бусад сансрын агентлагууд ч энэ жил далайн мөсний хэмжээ хамгийн бага хоёр дахь түвшинд хүрсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм.
Сүүлийн 14 жил буюу 2007-2020 онд далайн мөс 14 удаа хамгийн бага түвшинд хүрснийг 42 жилийн турш хийж байгаа хиймэл дагуулын мэдээлэл харуулж байна. Агаарын болон усны хэт өндөр температур мөсний дээрээс, доороос зэрэг нөлөөлснөөр хайлалтын хэмжээ ихэсч байгаа аж.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.