Ерөнхий сайд У.Хүрэлсүх тагнуулынханд үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын ерөнхий газарт ажиллаж, тус байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллах ёстойг тодотголоо.
Түүнчлэн улс орны хэмжээнд цахим шилжилт хийгдэж буй энэ үед холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах, нийт бие бүрэлдэхүүн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, улс төрөөс ангид, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.