БНСУ, АНУ Сөүлийн албан тушаалтан амиа алдсан хэргийг хэлэлцэнэ

БНСУ, АНУ Сөүлийн албан тушаалтан амиа алдсан хэргийг хэлэлцэнэ

Вашингтонд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Гадаад хэргийн яамны Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч Ли До Хун АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Стивен Бигэнтэй нутаг нэгтэн нь амиа алдсан хэргийг хэлэлцэнэ гэдгээ ням гарагт мэдэгджээ.  

БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн 9 дүгээр сарын 28-нд мэдээлсэн юм. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын тал коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрх баригчдын баталсан хорио цээрийн журмын дагуу ийм арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины засаг захиргаанд уучлалт хүссэн захидал илгээсэн.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Ли До Хун, Бигэн нар үүссэн нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар хамтын хүчин чармайлт тавих асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн Солонгосын дайныг албан ёсоор дуусгах хэтийн төлөвийг талууд хэлэлцэж магадгүй байна.

Солонгосын дайн 1950 оны зургадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долдугаар сарын 27 хүртэл үргэлжилсэн юм. Дайнд амь үрэгдсэн болон шархадсан хүний тоо 5.5 саяд хүрдэг байна. Тийнхүү энэхүү цэргийн мөргөлдөөн нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойших амь үрэгдсэн хүний тоогоор хамгийн томд тооцогддог аж. Бүрэн хэмжээний энхийн хэлэлцээрийг талууд өнөөг хүртэл байгуулаагүй учир Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал иргэдийг бухимдуулж байна 2020-09-26

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.28. 2020-09-28

Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын албаны хүнийг буудан хөнөөжээ 2020-09-28

Ким Жөн Ун БНСУ-ын иргэдээс уучлал хүсжээ 2020-09-28

БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2020-09-28

БНСУ, АНУ Сөүлийн албан тушаалтан амиа алдсан хэргийг хэлэлцэнэ 2020-09-28

Сөүлийн албан тушаалтан амиа алдсан хэргийг хамтран мөрдөн шалгахыг уриалжээ 2020-09-28

Ундны усны хоолойгоос хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг шимэгч илэрсэн байна. 2020-09-28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.29. 2020-09-29

НҮБ: БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн хэвээр байна 2020-09-29

БНСУ-д амьдардаг монгол залуус мөнгөнөөс болж НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ 2020-09-29