Шинэ Зеландчуудад Австралийн зарим муж руу зорчихыг зөвшөөрнө

Шинэ Зеландчуудад Австралийн зарим муж руу зорчихыг зөвшөөрнө

Шинэ Зеландчууд Австралийн зарим муж руу энэ оны эцсээс зорчих боломжтой болно гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн өнөөдөр мэдэгдлээ.

Австрали, Шинэ Зеландын аль алинд коронавирусний халдварын тархалт саарсантай холбоотойгоор хоёр орон зорчих хөдөлгөөнийг сэргээх төлөвлөгөөний талаар олон сарын турш хэлэлцэж байсан боловч Мельбурн хотод халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хэлэлцээ тасалдаад байжээ.

Шинэ Зеландад халдварын тархалтыг ерөнхийдөө хяналтад авч, Австралийн мужуудад халдварын тохиолдлын тоо буурсаар байгаа тул хоёр тал хэлэлцээгээ дахин сэргээсэн ажээ. Ж.Ардернээс Австралийн мужууд руу зул сарын баяраас өмнө зорчих боломжтой болох эсэх талаар асуухад, “боломжтой” хэмээн хариулсан байна.

Шинэ Зеландад өнөөдрийн байдлаар 1477 хүн халдвар авснаас 59 хүн эмчлүүлж байна. Мөн Австралид халдварын 27 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 872 хүн нас барсан нь бусад хөгжингүй орны үзүүлэлтүүдтэй харьцуулахад цөөн байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.