Австрали: Далайн эрэг дээр шидэгдсэн 400 орчим халим үхжээ

Австрали: Далайн эрэг дээр шидэгдсэн 400 орчим халим үхжээ

Австралийн Тасмани мужийн далайн эрэг дээр шидэгдэж, уснаас ил гарсан халимын тоо 500-д дөхөж очсон байна. Тэднээс 400 орчим нь үхсэн харуусалтай үйл явдал тохиожээ. Аврах багийнхан аварга халимуудыг ус уруу буцаан оруулж, амийг нь аврахын төлөө ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.

Гэхдээ далайд тавьсан халим дахин эрэг дээр ил гарч ирэх тохиолдол ажиглагдаж байгааг албаныхан хэлж, үүний цаад нарийн учрыг тайлж чадахгүй байгаагаа дуулгажээ. Үүнээс өмнө буюу 1996 онд Австралийн баруун эрэгт 320 орчим  халим эрэг дээр шидэгдэн  гарч ирсэн үйл явдал тохиож байжээ. Харин энэ удаагийнх халимууд бөөнөөрөө далайн эрэгт шидэгдсэн хамгийн том, мөн таагүй үйл явдлаар нэрлэгдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.