“Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалтыг маргааш зохион байгуулна.

“Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалтыг маргааш зохион байгуулна.

Монголын Үндэсний Кино Хороо /МҮКХ/ -ноос “Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалтыг маргааш зохион байгуулна.

Тус чуулга уулзалтыг “Цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг” сэдвийн хүрээнд явуулах юм.

МҮКХ нь 2017 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэй АНУ-ын Лос Анжелес хотод төвтэй Олон улсын кино хороодын ассциацид, 2019 онд Азийн кино хороодыy сүлжээнд албан ёсны гишүүнээр элсжээ.

Чуулга уулзалтаар киноны мэргэжлийн холбоод, уран бүтээлчид корона ба кино урлаг, Монголын кино урлаг олон улсын зах зээлд гарах боломж, Монгол кино, кино уран бүтээлчдийн өнөөдрийн бодит нөхцөл байдал гэсэн сэдвээр үзэл бодлоо илэрхийлэх юм.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр МҮКХ-ны тэргүүн, продюсер М.Оргил мэдээлэхдээ, “Энэхүү анхдугаар чуулга уулзалтаар кино урлагийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын чиг хандлага, дэлхий нийтийг длнсолгож буй “COVID-19” халдвар Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэнэ. Мөн  Монголын коно урлагийн салбар нэгдмэл байдалд хүрлээ, Монголын кино урлагийн дэд бүтэцтэй боллоо гэдгээ тунхаглан зарлана. Цаашид нэг цонхоор бодлогоо хэрхэн хэлэлцүүлэх талаар ярилцана” хэмээв.

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн хэлэхдээ, “Монголын кино урлагийг төлөөлсөн олон нийтийн байгууллага олон бий ч тус тусдаа ажлга жалганаас бие биенээ хараад явж байгаа. Үүнийг нэгтгэх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч киноны уран бүтээлчдийг хоёр ч удаа хүлээн авч уулзсан. Түүнээс хойш хагас жил өнгөрсөн ч дорвитой ажил хийсэнгүй. Монголын кино урлагийн өнөөгийн түвшин тааруу байгааг бүгд мэдэж байгаа. Манай уран бүтээлчид, кино үйлдвэр тарж алга болсноос хойш бие даасан олон продакш бий болж чадлын хэрээр олон улсын кино наадамд оролцож байна. Үүнээс үзэхэд киноны түвшин ахиж байна. Мэргэжлийн продюсер монгол кинонд байхгүй. Зөвхөн ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр манай залуу уран бүтээлчид киногоо хийж байгаа. Монголын кино урлагт сох дутаж байгаа зүйл бол мэргэжлийн продюсер юм. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсн кино наадмаас үзэхэд мэргэжлийн продюсер гэж хэлж болох хэдэн залуус байгаа нь баярлуулж байна. Продюсерийн алба, ажилд үндэслэж кино уран бүтээл явагддаг. Үйлдвэрлэл, уран бүтээл, зах гээл гэсэн гурван зүйл нэгдэж байж кино олон түмэнд хүрдэг. Тиймээс залуу уран бүтээлчид өөр хоорондоо нэгдэж, нэгдсэн удирдлага гарч ирж байж төрийн бодлогоор хэрэгжүүлнэ”гэв.

ГХЯ-нд маргааш болох уг чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, Соёлын яам, БНУУ-ын ЭСЯ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын кино институт, Махаан пикчерс, Очир фильмс, Студикс студи зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.