Монголчуудад хэрэгтэй эрүүл мэндийн даатгалын төрөл нэмэгдлээ
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн байранд монгол иргэдэд чухал ач холбогдолтой нэгэн Санамж бичиг албан ёсоор баталгаажиж үзэглэгдлээ. БНСУ-ын “Hanwha life asset” ХК, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн удирдлагууд харилцан тохиролцож БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гэрээт ажилчид болон оюутнууд, эмнэлгийн G-1 визатай иргэдэд Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй өвчлөл, мэс засал, эмчилгээ гэх мэт багц даатгалд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж нөхөн олговрыг олгуулж байхаар болжээ. Ингэснээр бусад даатгалд хамрагдсан ч шийдэгдэхгүй орхигддог олон асуудлууд шийдэгдэх, авч чаддаггүй нөхөн олговруудыг авах боломж манай улсын иргэдэд бүрдэж байгаа юм. Энэ Санамж бичиг байгуулагдсан нь ялангуяа, эмнэлгийн визтэй эмчлүүлж байгаа иргэдэд маш чухал зүйл болсон гэж талууд үзэж байна.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.