Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрлээ
Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ЭМЯ мэдээлэв.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “COVID-19” халдварын 313 тохиолдлын 307 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 266 мянга гаруй хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.