Хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс НЭГ албан тушаалтан татгалзжээ
Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж, АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй.
Тэгвэл энэ жилийн хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр дууслаа.
Улсын хэмжээнд 41685 албан тушаалтан 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. АТГ-т шууд мэдүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 283 албан тушаалтан бүгд хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байна. Харин нэг албан тушаалтан ХОМ-ээ бүртгүүлээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.