Угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийн үнэлгээ хийлээ

Угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийн үнэлгээ хийлээ

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж, ахуйн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороонд угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийг тооцох зорилгоор  гамшгийн эрсдэлийн түрэвчилсэн үнэлгээ хийжээ.

Үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийж, угаарын хийн хордлогын түвшинг тогтоон, эрсдэлийг бууруулах зөвлөмж гаргасан байна.

Үнэлгээгээр тухайн дүүрэг нь угаарын хийн хордлогоос үүсэх магадлал нь “Ихэнх нөхцөлд тохиолдох магадлалтай”, үр дагавар нь  “Маш өндөр” гэж үнэлэгдлээ гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.