"Морин хуур" наадмын эхний шатны шалгаруулалт маргааш эхэлнэ

"Морин хуур" наадмын эхний шатны шалгаруулалт маргааш эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур" наадам энэ жил 33 дахь удаагаа болно.

Уг наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 10-ны 10.00 цагт Монголын Хүүхдийн ордны концертын танхимд "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхлэх бөгөөд 14.00 цагт "Нийтийн дууны төрөл", 17.50 цагт "Эстрадын дууны төрөл"-өөр тус тус эхэлнэ.

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурдагдахгүй дуу бүрт тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.