ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.

- КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

- ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ -

• Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Корона вирусийн халдвар 114-р нэмэгдлээ. 2020-09-25

Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн шинэчилсэн нэрсийн жагсаалт гарлаа/2020.09.25/ 2020-09-25

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын анхааралд 2020-09-28

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэд ИММИГРЕЙШНД бүртгүүлэх тухай 2020-09-28

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2020-10-09

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020-10-10

КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БОЛОМЖТОЙ ЭМНЭЛГҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ 2020-10-10

НУТАГ БУЦАЖ БАЙГАА БНСУ-Д ОРШИН СУУХ ВИЗИЙН ЗӨРЧИЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020-10-16

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2020-10-22

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. 2020-10-29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 125-аар нэмэгдэв. 2020-11-05