“Морин хуур-33” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд тодорлоо

“Морин хуур-33” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд тодорлоо

Оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур-33" улсын уралдааны эхний шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт Монголын хүүхдийн ордонд эхэлсэн билээ. Уг наадам нь мэргэжлийн (33 дуу), нийтийн (34 дуу), страд (17 дуу) гэсэн гурван төрөлд өрсөлдөж, хоёрдугаар шатны шалгаруулалтад дараах бүтээл шалгарав.

Мэргэжлийн болон нийтийн дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам, ҮУИТ-ын ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар, урлаг судлаач, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, "Морин хуур-2018" наадмын гран при шагналт, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нар ажилласан бол эстрад дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ийн ХУС-ын орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, хөгжмийн найруулагч, продюсер Б.Бат-Эрдэнэ /Аранзаа/, "Морин хуур-2018" наадмын гран при шагналт, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нар томилогдов.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 16, 17-нд 18.00 цагт Улсын филармонийн концертийн их танхимд үзэгчидтэйгээр зохион байгуулагдах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.