Ууланд эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургууль хийв
НОБГ-ын нийслэлийн Аврах 105 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 8-12-нд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа.
Дадлага сургуульд тус ангийн алба хаагчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан юм.
Иргэдээс ирж байгаа нийт дуудлагын тодорхой хувийг нийслэлийн ногоон бүсэд төөрсөн дуудлага эзэлдэг. Иймд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны баримжаа олгох, аврах ажиллагааны үед ажиллах туршлага солилцох зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.