Монгол бичгээр хэвлэсэн ховор ном, бүтээлийн үзэсгэлэн нээгджээ

Монгол бичгээр хэвлэсэн ховор ном, бүтээлийн үзэсгэлэн нээгджээ

МУИС-ийн номын сангийнхан Монгол бичгээр хэвлэсэн ховор ном, бүтээлийн үзэсгэлэнгээ нээжээ.

Үүний зорилго нь ховор ном, бүтээлийг илрүүлэх, сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахад оршиж байгаа аж. Үзэсгэлэнд МУИС-ийн сан хөмрөг дэх ховор 399, монгол бичгээр хэвлэсэн 600 номыг дэлгэсэн байна.  

Мөн Монгол хэл шинжлэл, Түүх, Философи, Шашин судлалын тэнхимд хадгалж буй 95 бүтээлийг танилцуулжээ.

Тухайлбал, 1909 онд Харбинд Монгол хэлээр гаргасан “Монголын сонин бичиг” сонины 260 гаруй дугаарыг гараар хуулбарлаж, бичгийн машинаар кирилл үсэгт буулгасныг дэлгэн харуулав. 1975-1979 онд Энэтхэгийн соёлын хороонд хэвлэсэн уйгаржин бичиг бүхий “Монгол ганжуур” 83 боть, Бээжинд гаргасан “Хятад ганжуур” 168 боть ном, хятад бараар барласан “Банзрагч судар” зэрэг ховор бүтээлийг танилцууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.