УИХ-ын чуулган МАРГААШ хуралдана

УИХ-ын чуулган МАРГААШ хуралдана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн мягмар /2020.10.13/ гарагт албан ёсоор өндөрлөсөн. Орон нутгийн сонгуультай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор түр зогсоогоод байсан юм. Улмаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. Тэгвэл маргаашнаас /2020.10.16/ УИХ-ын үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж, чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болжээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 09:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт , Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.