"Хөгжлийн бэрхшээлтэй" тэмдэглэгээтэй зогсоолд машинаа байрлуулбал торгоно

"Хөгжлийн бэрхшээлтэй" тэмдэглэгээтэй зогсоолд машинаа байрлуулбал торгоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэмдэг, тэмдэглэгээтэй зогсоолд автомашинаа байрлуулбал зогсоолын төлбөрийг 25 дахин нэмэгдүүлж төлүүлнэ гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Өдөр тутмын энгийн хэрэглээ буюу зам, автобус, үйлчилгээний газрын нөхцөл, тэргэнцэртэй жолоочийн автомашины зогсоолын хэрэглээ гэх мэт асуудлыг бодит хэрэглээ болгох талаар өнөөдөр /2020.10.14/ хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хэлэлцүүлэгт Имарт Хан-Уул салбарын удирдлагууд, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, ЗТХЯ, Тээврийн цагдаагийн газар, Стандарт хэмжилзүйн газар, УБ хотын Захирагчийн ажлын алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар оролцсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.