Тусгай үүргийн онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд баасан гарагийн 19 цаг 44 минутад газардлаа.
Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс: Бага насны хүүхэдтэй гэр бүл-51, Өндөр настан-30, эрүүл мэндийн шалтгаантай-22, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ташрамд дуулгахад, тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч буй" гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.