Л.Мөнхтүшиг: Хилийн чанадаас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч байна
Монгол Улс хилээ хааснаас хойш гадаадад гацсан иргэдээ тусгай нислэг болон Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомтоор зохион байгуулалттайгаар татан авч байна. Энэ хугацаанд агаарын болон авто замаар 22 мянга орчим иргэн эх орондоо иржээ.
Тэгвэл сүүлийн үед нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй буурсан болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тухайлбал, Ази, Европоос 150 орчим иргэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлт юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.