НӨАТ-ын урамшуулллын сугалааны ээлжит тохирол өчигдөр болж 5 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.
Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,023,512 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 3
3 сая төгрөгийн 27
1 сая төгрөгийн 290
100 мянган төгрөгийн 2890
30 мянган төгрөгийн 28,736 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 68646333.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 62889919.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.