Өмнөд Солонгост нэг сүмийн цуглаанд оролцдог 10 хүнээс коронавирусийн халдвар зэрэг илэрчээ
Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос улс шинэ коронавирусийн халдвартай 15 хүнийг шинээр илрүүлж, нийт халдварын тохиолдлын тоо нь 46 болж нэмэгджээ.
Илэрсэн 15 тохиолдлын 13 нь Дэгү хот болон түүний хөрш Умард Гёнсан мужаас илэрсэн байна. Тэдгээрийн дотор 10 нь тус улсын 31 дэх халдварын тохиолдол болох 61 настай эмэгтэйтэй цуг нэг сүмийн цуглаанд очдог хүмүүс байжээ.
31 дэх тохиолдлыг өчигдөр буюу Мягмар гарагт зарлаад байсан юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.