Баян-Өлгий аймгийн 3 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Баян-Өлгий аймгийн 3 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол улам эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад болон цар тахлын голомт бүсээс ирж тусгаарлагдаж гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч тандалт судалгаа хийхэд 3 хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул давтан шинжилгээнд явуулсан.

Тэгвэл дөнгөж сая PCR шинжилгээний эцсийн хариу гарч, халдваргүй болох нь тогтоогдлоо.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.