БНСУ-ын иргэн Ч гэгчийн орлогын гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ.
Цагдаагийн байгууллагад “Голомт” банкны “Ривер гарден” салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 3-нд буюу өчигдөр 11:23 цагт иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад БНСУ-ын иргэн 50 настай, эрэгтэй Ч гэгчийн орлогын гүйлгээнээс 10 мянган төгрөгийн нэг ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ.
Цагдаагийн алба хаагчид уг мөнгөн тэмдэгтийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.