Данид коронавирусний улмаас бүх усны булгыг устгах шийдвэр алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ

Данид коронавирусний улмаас бүх усны булгыг устгах шийдвэр алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ

Дани улсад коронавирусний халдваргүй усны булгыг устгах нь дэмий хоосон ажил гэдгийг тус улсын Хүнсний асуудал эрхэлсэн сайд Могенс Йенсе хүлээн зөвшөөрчээ.

“Бид алдаа гаргасан” гэж тэрбээр “TV2” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. Түүний хэлснээр, амьтдаас нь коронавирусний халдвар илэрсэн фермүүдийнхээс бусад усны булгыг устгахыг шаардах хууль эрх зүйн үндэслэл Засгийн газарт нь байгаагүй аж. Данийн сайд яамд нь болж үйл явдлын хариуцлагыг хүлээнэ гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Тус улын Ерөнхий сайд Метте Фредериксен мөн мягмар гарагт парламентдаа үг хэлэхдээ, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Данийн Засгийн газар мутацид орсон коронавирус тархаж болзошгүй байгаагийн улмаас бүх булгыг устгахаар шийдвэрлэсэн нь тус улсын парламентын гишүүдийн дургүйцлыг төрүүлсэн гэж “Berlingske” сонинд мэдээлсэн байна.

Энэ нь нэлээд хөгжсөн салбар учраас усны булга үржүүлэгчид мөн Засгийн газрынхаа шийдвэрт дургүйцсэн байна. Булгануудыг устгаснаар маш олон өрх үгүйрч хоосорно гэж тус сонины нийтлэлд дурджээ.

Данийн эрх баригчид хүмүүсийн дунд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд мутацид орсон коронавирусээр халдварласан байж болзошгүй бүх булгыг устгах шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен өмнө нь мэдэгдсэн юм.

Данид энэ амьтдын дунд халдвар маш хурдан тархаж, усны булга үржүүлгийн 1139 фермд коронавирус дэгджээ. Коронавирус булганаас хүнд дамжин халдварладаг болох нь мөн тогтоогдсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.