Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч бүрийн санал хэрэгтэй

Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч бүрийн санал хэрэгтэй

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн салбарын саналыг тусгуулах албан хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүллээ. 

Албан хүсэлтийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ХЗДХ-ийн яамны холбогдох хүмүүст гардуулсан юм. 


МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаад явж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Хууль зүйн дотоод хэргийн яаман дээр гараад ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбараас МСНЭ, “Глоб Интернэшнл төв” ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, эрдэмтэн судлаачдын төлөөллийн бүрэлдэхүүн Ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Бид мөн телевизүүдийн холбоо, сонины холбоо, сайтын холбоо болон фм радиогийн холбоо гээд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа эзэд, мэргэжлийн хүмүүсийг Ажлын хэсэгт оруулах асуудлыг тавьж байгаа. Нөгөө талаас эрдэмтэн, судлаачдыг Ажлын хэсэгт нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь зөвхөн сэтгүүлчдэд эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эздэд зориулсан хууль биш. Монгол Улсын тулгуур хуулиудын нэг. Ардчилсан Монгол Улсын хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа 1998 онд баталсан ч түүнээс хойш хуулиа шинэчлэх асуудал яригдаж ирсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулах явцад бид олон саналаа тусгуулж чадсан. Хэвлэл мэдээллийн салбарт хэрэгтэй олон заалт орсон нь сайшаалтай хэрэг. Гэвч нөгөө талдаа Хэвлэл мэдээллийн зөвлөл буюу өөрийн зохицуулалттай холбоотой асуудалд талууд нэлээн маргаантай байгаа. “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулахдаа Засгийн газраас анхных нь хурлыг зохион байгуулах, төлөөлөгчдийг нь сонгох асуудлыг Засгийн газрын харьяа яам зохион байгуулна” гэсэн заалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн яамны Ажлын хэсгээс санаачилсан байна.

Энэ асуудлыг бид ярилцаад дээрх саналыг бүгдийг нь хасах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хэвлэл мэдээллийнхэнд өнгөрсөн мягмар гарагт дээрх саналыг тараасан. Хэвлэл мэдээллийнхний дунд ийм хууль гарчих юм шиг болгоомжлол төрсөн. Өнөөдрийн уулзалтаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тодорхой хязгаарлалт хийсэн дээрх заалтуудыг авах тохиролцоонд хүрсэн. Энэ хэлцэл цаашид Ажлын хэсэг дээр үргэлжлээд явна.

Хуулийн төслийн талаарх мэдээллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхандаа тогтмол утсаар болон цахим хэрэгслээр дамжуулан хэлж байгаа. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн салбарынханд чухал хэрэгтэй хууль батлагдах гэж байхад хуулийн төсөл дээр саналаа хэлэх хэрэгтэй байна. Ажлын хэсгийн хурал дээр ирж саналаа хэлээч ээ. Ямар асуудал болохгүй өөрчлөлт хэрэгтэй байгаа талаар саналаа сэтгүүлчид маань хэлэх шаардлагатай. Хамтдаа энэ хуулийг батлуулахын төлөө ажиллая” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

​Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно 2020-02-21

“Diamond Princess” нүүлгэн шилжүүлсэн зорчигчдоос вирус илэрчээ 2020-02-21

Хилчид цасан шуурганд уруудан, хил давах шахсан 1000 гаруй малыг эздэд нь хүлээлгэн өгчээ 2020-02-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-02-21

БНСУ-аас ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана 2020-02-21

Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч бүрийн санал хэрэгтэй 2020-02-21

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна 2020-02-21

Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилсан ҮНДЭСНИЙ БҮТЭЭЛИЙН 7 хоног маргаашнаас эхэлнэ 2020-02-21

Улаан буудайн урамшууллыг олгож эхэллээ 2020-02-21

"ТВ8" телевиз БНСУ-ын "NIPA" агентлагтай хамтарч ажиллана 2020-02-21

Цагаан сарын баярын өдрүүдэд ЖОЛООЧ НАРЫН анхааралд 2020-02-21