А.Амабсэлмаа: Халдвартай хүмүүст вирусийн эсрэг дөрвөн төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна

А.Амабсэлмаа: Халдвартай хүмүүст вирусийн эсрэг дөрвөн төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна

Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Манай улсын хувьд коронавирусээр халдварласан 337 хүн эдгэрсэн. Коронавируст халдвартай хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос эхлэн Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг хийж байгаа. Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Коронавирусээр батлагдсан тохиолдлыг эхний үед вирусний эсрэг эмчилгээ хийнэ. Вирусийн эсрэг аргетол, аваген, ланевел, ремдезивир зэрэг дөрвөн төрлийн эмийг өвчнийх нь явц, эмнэл зүйн байдлаас шалтгаалан хэрэглэж байгаа. Түүнээс гадна дархлаа дэмжих эмчилгээг хийж байна. Хүндэрсэн, уушгиндаа хатгаатай, нэвчистэй бол антибиотик эмчилгээг хэрэглэж байгаа.

-Эмчлүүлж буй хүмүүсийн дунд архаг хууч өвчтэй хэдэн хүн байгаа вэ. Архаг хууч өвчтэй хүмүүс илүү өвчилж байгааг та бүхэн мэдээлж байгаа. Мөн өвчтөн ямар хугацаанд эдгэрч байна вэ?

-Эмнэлгийн ор хоног дунджаар 14-64 хоног байгаа. Дунджаар 28 хоног эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ 2020-11-21

Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хориог цуцлав 2020-11-21

БАГАНУУР: Халдвартай иргэний хавьтал 37 иргэнээс шинжилгээ авчээ 2020-11-21

АНХААР: Багануурын батлагдсан тохиолдлын зорчсон МАРШРУТ 2020-11-21

Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийн Засгийн газрын авсан бүх зээл УИХ-аар батлагдаж гарсан 2020-11-21

А.Амабсэлмаа: Халдвартай хүмүүст вирусийн эсрэг дөрвөн төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна 2020-11-21

Сэлэнгэ аймагт халдварын тохиолдлын тоо таваар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 58 болсон байна. 2020-11-21

Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 578 болов 2020-11-21

234 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал ХҮНД байна 2020-11-21

Өчигдөр хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарчээ 2020-11-21

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ 2020-11-21