Г.Занданшатар: Залуучууд маань ороо бусгаа энэ цаг үеийг тайвнаар харж нэг ч гэсэн номын хуудас эргүүлж байх нь эргээд өөрт чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Г.Занданшатар: Залуучууд маань ороо бусгаа энэ цаг үеийг тайвнаар харж нэг ч гэсэн номын хуудас эргүүлж байх нь эргээд өөрт чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Монгол улс хүн амын бүтцийн хувьд 0–14 нас, 31.5 хувь 15–64 насны иргэд 64.4 хувийг эзэлж байгаа нь ямар залуу үндэстэн бэ? гэдэг нь мэдэгдэж байгаа байх. Ямар ч цаг үед залуу үндэстний ирээдүйн хөгжлийн потенциал байсаар байдаг.

Яг одоо энэ цаг үед бидэнд хөл хорионы хүнд үе тулгараад байгаа хэдий ч өвчин бол цаг зуурынх улс орон, ард түмэн мөнх билээ. Аюулт өвчин аль нэг өдөр дуусахад бид эргээд хийж бүтээх хурдатгалтай байх нь л бидний үндэсний дархлаа болох учиртай.

Залуучууд маань ороо бусгаа энэ цаг үеийг тайвнаар харж нэг ч гэсэн номын хуудас эргүүлж байх нь эргээд өөрт чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Дэлхий нийт цар тахлын эсрэг вакцин гаргаж авахын тулд эрдэмтэд нь өдөр шөнөгүй цаг хугацаатай уралдаж байна. Тэд энэ өвчний тархалттай биш бусад вакцин бүтээгчидтэй л уралдаж байгаа. Бодит байдал бидэнд хүнд хэцүүг харагдуулж байх боловч бид тархиндаа вакцин бүтээж чадах потенциалыг ямар ч үед төсөөлж байх нь л чухал.

Вакцин бүтээх талаар төсөөлж чадахгүй тархинд ирээдүйд вакцин бүтээх дүр зураг бодитоор харагдахгүй.

Төсөөллөө том байлгахын тулд залуу үе маань ном уншдаг байх нь хамгаас чухал байна.

Залуу насыг ухаан чимдэг, залуу насанд бүхнийг туршиж амжуулна гээд архи, тамхи зэргийг туршихаас илүү хэд дахин амьдралд утга учир нэмдэг зүйл өмнөх үеийнхнээс чинь хавь илүү сонголттой цаг үед та нар минь байгаа шүү.

Доорх зураг Хятадын Жиансү мужийн Нанжины санхүү эдийн засгийн сургуулийн оюутнууд номын санд сул суудал гарахыг хүлээж оочир дараалал үүсгэж буйг харуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Ганбаатар: Цар тахлын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүстээ дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна... 2020-11-19

С.Сүх-Очир: COVID19 вакцинд яарах хэрэггүй! 2020-11-19

Ж.Ганбаатар: 50,000 төгрөгний эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. 2020-11-20

Эрдэмтдэд гаргалгаа байна уу? 2020-11-20

Эмүжин: Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа. 2020-11-21

Г.Занданшатар: Залуучууд маань ороо бусгаа энэ цаг үеийг тайвнаар харж нэг ч гэсэн номын хуудас эргүүлж байх нь эргээд өөрт чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно. 2020-11-22

MR DO: Монголын иргэд ТУРШИЛТЫН талбар биш! 2020-11-28

Д.Наранбаатар: Хэрүүл хэрэггүй бодит ажил хэрэгтэй байна! 2020-11-30

Х.НЯМБААТАР: Найз нөхдөө хандивын аянд уриалж байна. 2020-12-05

Х.НЯМБААТАР: Үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг нь хэн нэгнийг гутаан дормжлох, нийгмээс гадуурхах зүйл биш. 2020-12-16

Дуучин УКА: Хүчирхийллийн эсрэг "ЯГ ОДОО аянд нэгдье" 2020-12-17