ШУУД: Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос /2020.11.23/ мэдэгдэл хийж байна.
Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж 6 хувьд хүргэх, Заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар буулгаж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ.
Мөн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зохицуулалтын шийдвэр хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар тус тус шийдвэрлэжээ.
Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өмнөх хуралдаанаа 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр хийж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.