Баянгол дүүрэг 6453 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Баянгол дүүрэг 6453 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Баянгол дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ.

Мөн түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв /8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд/, 46 сургууль /Монголын Үндэсний телевизийн ард/, 20 сургууль /Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард/-д авч байна. Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын шинжилгээнд 6453 иргэнийг хамруулаад байна. Мөн сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.