Байден АНУ-ын түүхэнд анх удаа 80 сая санал авчээ

Байден АНУ-ын түүхэнд анх удаа 80 сая санал авчээ

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа 80 сая санал авсныг “NBC” телевизийн тооцоо харуулжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Байден 80 013 916 санал авсан бол Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг 73 882 361 сонгогч дэмжжээ. Бусад нэр дэвшигчид нийтдээ 2 867 746 санал авсан байна. Үүний зэрэгцээ “Cook Political Report” социологийн компани Байденыг 80 033 996, харин Трампыг 73 878 907 санал авсан гэж мэдээлжээ. “Fox News” телевизийн тооцоолсноор бол Байдены санал 80 саяд хүрэхэд 30 мянган санал дутуу байна. АНУ-д сонгуулийн нэгдсэн хороо гэж байхгүй бөгөөд сонгуулийг тойргуудад тус тусад нь явуулж, үр дүнг нь тойргууд, муж улсуудын түвшинд тооцдог учир ийм зөрөөтэй байгаа аж. Байденд өгсөн саналын тоо ийм их байгаа нь сонгогчдын ирц нэмэгдэж, хүн ам, сонгогчдын тоо өссөнийг харуулж байгааг шинжээчид дурдсан байна. Трампын санал ч мөн 2016 оныхоос үлэмж давжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.